2009-01-26
“Монгол бэлэг” уралдааныг зарлажээ
Монгол Улсын Ерөнхий сайдын зарлигаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны дэргэдэх Соёл урлагийн газраас нийт гар урчуудын дунд нэгэн сонирхолтой уралдааныг зарлажээ. Удахгүй болох цагаан сарын баярыг тохиолдуулан зарласан уг уралдаан нь “Монгол бэлэг” хэмээх нэртэй бөгөөд арьс, эсгий урлал, уран баримал, уран хайчилбар, хатгамал оёдол, хөөмөл зутгамал төмөр урлал, яс модон сийлбэр, баримтат кино, дуу хөгжмийн цомог гэсэн төрлийн бүтээлүүдийг авах аж. Харин уралдааны бүтээлүүдийг ирэх сарын 16-ныг хүртэл Монголын уран зургийн галерей дээр хүлээн авах юм байна.

Д.Аз
http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=35342
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 823 удаа уншсан.



:-)
 
xaax