2012-05-11
Бизнес хийх санаатай, бизнес санаатай, баяжих хүсэлтэй хүмүүст хэрэгтэй юм байна
Сур сур бас дахин сур гэж Владимир Илич Сүхбаатар хэлсэн бил үү?

Хөгжлийн шийдэл ТББ-аас бизнес эхлэхэд, эрхлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг багтаасан 3 хоногийн сургалтыг үнэгүй зааж байна гэнэ цаана чинь. Үнэгүй юманд нугасгүй гээд давхиж очоод суусан чинь Улаанбаатар хотын харъяат байх ёстой юм байна. Иргэний үнэмлэхээ чирээд очсоны хэрэг ч гарлаа. 3 хоногийн сургалтанд нь ерөнхийдөө бизнес санаа хэрхэн олохын, тэрийгээ яаж нэг бизнес төлөвлөгөө болгохын маркетинг гэдэг нь юу юм, санхүү манхүү нь бас юу юм гэсэн математикийн чиглэлийн мань мэт бол дуулаагүй юмс нэлээд орж байна. Бизнес хийгээд бурзайчихаж болмоор ч юм шиг санагдаад гараад ирлээ. Манайхан нэг сайхан санаа байна нэг том бизнес хийчихмээр байна гээд л яваад байдаг яг үнэндээ нэг бизнес төлөвлөгөө хийгээд тооцоод үзэхээр ашигтай ашиггүй боломжтой боломжгүй нь сайхан тодроод ирэх юм шиг байна.
Миний хувьд бол Улаанбаатарт байгаа золбин нохойнуудыг нэг өндөрхөн хашаанд цуглуулаад хооллож байгаад , хужаа, солонгосуудад зарчихдаг юм бил үү гэсэн нэг санаа төрөөд яваад байдын даанч Монгол хүн юм болохоор хийх зүрх л хүрэхгүй байгаа болохоос... тэгж байгаад нэг өөр гайгүй санаа төрвөл сайхан бизнес төлөвлөгөө бичиж байгаад хийнэ дээ, юун төлөө сургалтанд суусан хүн билээ дээ.
Энэ сургалтанд сууж тархиа бизнесийн чиглэлийн мэдээллээр цэнэглэх хүн байвал юмыг яаж мэдэхэв, нэг хичээл зааж байсан багшийх нь утас 9918-9138 гэж байлээ, залгаад сайн лавлахгүй юу тэ.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 488 удаа уншсан.



:-)
 
xaax