2009-01-19
Атомын бөмбөг, мөнгөн ус, бас дээрээс нь Улаанбаатарын утаа эд эсийн түвшний мутаци буюу гажиг өөрчлөлтийг бий болгоно!

Улаанбаатарын оршин суугчид хорт утаагаар амьсгалснаас болж наснаасаа эрт хөгшрөх болжээ.

Хотын хорт утаа, бохир агаар яваандаа иргэдийн эрvvл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж Нийгмийн эрvvл мэндийн хvрээлэн /НЭМХ/, Дээд судалгааны хvрээлэнгийн судлаачид, сэтгvvлчдэд мэдээллээ. Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан тайлангаар Улаанбаатар хотод гэр хорооллын 140 гаруй мянган яндангаас хар утаа олгойддог юм билээ. Хорт утааны 70 орчим хувийг тэд "vйлдвэрлэдэг". Гэр хорооллын өрхийн дийлэнх нь хvйтний улиралд элдэв хорт утаа ялгаруулагч нvvрс өрддөг. Тvvхий нvvрсээс хvхэрлэг хий, нvvрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл зэрэг химийн хорт бодис ялгарч агаартай "барьцдаг" аж. Сvvлийн жилvvдэд манай улсын хvн амын өвчлөл нас баралтын багагvй хувь нь агаарын бохирдлоос vvдсэн амьсгалын замын өвчнөөс болж байгаа талаар мэргэжилтнvvд өгvvлсэн. Бохир агаар 60-аас дээш насны хөгшчvvл, таваас доош насны багачуудын эрvvл мэндэд илvv нөлөөлж байгаа нь тэдний судалгаагаар нотлогджээ.

Бага насныхан утаагаар амьсгалснаар амьсгалын замын систем нь гэмтэж, яваандаа бронхит, астам зэрэг элдэв өвчин тусдаг байна. Утаа, тоос нь амьсгалж байгаа хvний цусанд орж, улмаар эд эсэд нь нэвчин, "мутаци"-ийн өөрчлөлтөд оруулж буйг эрдэмтэд нотолжээ. Шинж тэмдэг нь биеийн эсэргvvцэл буурч, өвчин эмгэг амархан тусах зэргээр илэрдэг аж. Хорт утаанаас болж зөвхөн уушиг л өвчилдөг гэж хvмvvс боддог. Тэгвэл хорт утаа нь хvний цусанд шингэдэг учир биеийн бvх хэсгийг өвчлvvлдгийг судлаачид онцоллоо. Ялангуяа бага насны хvvхдvvдийг хамруулсан судалгааны дvнгээс харахад, өсөлт хөгжил, оюун ухаанд нь сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогджээ. Харин Улаанбаатар хотын байнгын оршин суугчид хорт утаагаар амьсгалснаас болж наснаасаа эрт хөгширч эхэлсэн аж. "Эрчvvдийн бэлгийн чадавх буурч, жирэмсэн эхчvvдийн сөргөөр урагт нөлөөлж гаж хvvхэд төрөх магадлал өндөртэй байна. Судлаачид агаарын бохирдлыг олон стандартаар шинжилж, судалдаг vvнийг ашиглан дорвитой ажил хийгээгvй. Агаарын бохирдлыг бууруулахаар ажилладаг байгууллага, төслийнхөн, судалгаа хийгчид уялдаатай хамтарч ажиллах дутаад байна" хэмээн НЭМХ-гийн судалгааны төвийн захирал П.Энхтуяа ярьсан.

Агаарт хөвж байгаад хvний амьсгалаар дамжин уушгинд хvрч эд эсийг гэмтээдэг тоосонцрыг тэд зvрх судасны өвчлөлтэй холбон өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн судлаж эхэлжээ. НЭМХ-гийн мэргэжилтэн Б.Сувд "Нарийн ширхлэг тоосонцорт олон янзын химийн бодис байдаг. Тэр нь амьсгалын замын өвчлөл, төрөл бvрийн хавдар vvсэхэд нөлөөлдөг. Иймд vvнийг хэмжсэнээр урьдчилан сэргийлэх боломжтой" гэсэн. Манай улсад өнөөдрийг хvртэл агаар дахь тоосонцорыг хэмжиж, судлаж байгаагvй аж. Харин сая хийсэн тоосонцрын судалгааг Дэлхийн банкнаас санхvvжvvлжээ. "Нийслэл хотын агаарын бохирдлын эх vvсвэр нь, цахилгаан станцууд, гэр хорооллын айл өрхуvд их хэмжээгээр нvvрс тvлдэг. Мөн бензинээр ажилладаг хуучин автомашины тоо жилээс жилд нэмэгдэж байгаагаас vvдэлтэй" гэж НЭМХ-ийн Орчны эрvvл мэнд судлалын захирал Н.Сайжаа хэлэв.

Ч.Энхбат
Дугаар 13/3085/ Зууны мэдээ сонин, оллоо.мн

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 644 удаа уншсан.



:-)
 
xaax